“Ногоон зээл, Ногоон технологи” чуулган болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Хас Банк, НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран “Ногоон зээл, Ногоон технологи” чуулган, үзэсгэлэнг энэ сарын 25-26-нд Бэст Вэстэрн Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. “Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг чуулган Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч Аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй.
1649 өдөр