Эмнэлгүүдэд томуу өвчний үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.
1984 өдөр