Ё.Баатарбилэг: Дээд боловсролын салбарын алдаа, дутагдлыг цогцоор нь засаж сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-24 16:59:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Их, дээд, мэргэжлийн сургуулийн зөвлөлийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Зөвлөлийн бүрэлдэхүүнд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС-ийн үйлдвэрчний хорооны дарга нар багтсан бөгөөд нийтлэг тулгамдаж буй гурван асуудлыг өргөх бичгээр сайдад уламжилж, нэмэлт санал хэлэв.

Төрөөс тогтмол зардлын санхүүжилтийг олгохгүй болсноос багш нарын цалин, урамшууллыг нэмж чадахгүй байна, улсын их, дээд сургуулиудад захиргааны орон тоо нэмэгдэж, зохистой харьцаанаас давж байна, академик сургалтын бодлого алдагдаж, бизнесийн байгууллага болоход чиглэж байна, элсэгчдийн чанар жилээс жилд суларч байна зэрэг асуудлыг Үйлдвэрчний хорооны дарга нар хөндөж, анхаарч ажиллахыг хүсэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Дээд боловсролын салбарт гарсан алдаа, дутагдлыг цогцоор нь харж, засаж сайжруулах томоохон өөрчлөлт хийнэ. Судалгааны их сургууль, сонгодог их сургууль бий болгох чиглэлд анхаарч, бүтэц тогтолцооны асуудлыг ч ярина. Өргөс авсан юм шиг нэг өдөр бүгд шийдэгдэхгүй. Түрүүчээс нь шийдвэрлээд эхэлсэн. Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр удаа дараа уулзаж, санал бодлыг нь сонсож, багш бэлтгэдэг сургуулиудын дунд аттестатчилал явуулж, зарим сургуульд хугацаатай үүрэг чиглэл өгсөн. Дээд боловсролын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх Багшийн хөгжлийн төв байгуулах ажлыг эхлүүллээ. Ази-Номхон далайн орнуудад дээд боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх конвенцид нэгдлээ. Үүнийг дагаад сургалтын чанарт ахиц гарах ёстой гэсэн юм.

Холбоотой мэдээ