Осол, гэмтлийн үеэр анхны тусламж үзүүлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-25 11:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран осол, гэмтлийн үеэр анхны тусламжийг хэрхэн үзүүлэх практик сургалт зохион байгууллаа.


Осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилготой тус сургалтад есөн дүүргийн ерөнхий боловсролын 28 сургуулийн ахлах ангийн сурагч, 17 цэцэрлэгийн хүүхэд, багачуудын эцэг, эх, асран хамгаалагч багш, ажилчид болон 28 хорооны хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтнээс бүрдсэн 2890 хүн хамрагдав.

 

Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын амь насаа алдах үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. 


Осол гэмтэл нь хүн амын нас баралтын 3 дахь шалтгаан болж байгаа бөгөөд ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг ДЭМБ онцлон тэмдэглэжээ.


Манай улсад 2018 онд осол, гэмтлийн шалтгаанаар 142.665, гадны шалтгаанаар 2920 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад өвчлөл 23.7 хувиар, нас баралт 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 


Аливаа осол гэмтлийн үед аврах мэргэжлийн бүрэлдэхүүн иртэл иргэд өөрсдөө хүний амь аврах ажлын 70 орчим хувийг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. 


Холбоотой мэдээ