Э.Амартүвшин: Мөрөөдлөө би ууланд авирахтай зүйрлэвэл 70 хувьд нь гарсан
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын дуурийн гавьяат жүжигчин, дэлхийн дуурын тайзнаа гэрэлтэх залуу “од” Энхбатын Амартүвшинтэй уулзаж ярилцлаа. Түүнийг дуурийн урлагийн эх орон Италийн ард түмэн “Маэстро” буюу дуурийн мастер хэмээн хүндэтгэдэг. “Риголетто” дуурьт 40 нас гарсан, хоолой нь сууж, бүх юм нь жигдэрсэн хүн дуулдаг бичигдээгүй дүрэм байдаг ч тэрбээр 20 гаруйхан насандаа амжилттай дуулсан юм. Оролцож байсан уралдаан, тэмцээн, тоглолт бүртээ өөрийнхөө чадварыг нотолж “Дэлхийн дуучин” гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан түүнийг олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т нэр дэвшүүлээд байгаа юм.
1348 өдөр