Уран зургаар сэтгэл засах сургалтад 26 хоригдлыг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-17 11:57:48

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Монголын уран зургийн галерей”-тай хамтран наймдугаар сарын 12-нд хаалттай хорих ангийн 26 хоригдлыг урлагийн бүтээлд түшиглэсэн стресс бууруулах, тайвшруулах сэтгэл заслын сургалтад хамруулжээ.


Сэтгэл заслын үйлчилгээ “Хөгжимтэй зураг”, “Бүлгийн сэтгэл заслын уулзалт”, “Агшин зуурт амар амгаланд хөтлөх зам бясалгал” гэсэн үе шаттайгаар зохион байгуулсан байна.

Олон улсад дэлгэрээд буй сэтгэл заслын болон хандлагаар анагаах шинэ чиг хандлага нь уран зургаар дамжуулан стресс бууруулах, сэтгэл зүйн эерэг нөлөө үзүүлэх, амьдралын үнэ цэнэ, мөн чанар, утга учрыг ойлгуулах, дотоод мэдрэхүйг сэргээн эмчлэх, соён гэгээрүүлэх үр дүнтэй аж. 

Холбоотой мэдээ