Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-19 15:37:21

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас Өмнөговь, Увс аймаг орчмын замд хоёр жолооч амиа алджээ.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Нартын зам гэх газарт өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд “Howo” маркийн автомашин “North Benz” маркийн автомашинтай мөргөлдөж, “Howo” маркийн автомашины жолооч 41 настай, Б-гийн амь нас хохирчээ.


Энэ сарын 16-ны оройны 12.30 цагт Увс аймгийн Давст сумын Хандгайтын 2 дугаар багийн “Боршоо” хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд явж байсан “Toyota prius” маркийн автомашин онхолдож, жолооч нь амиа алджээ.

 

Холбоотой мэдээ