"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ
ПАРИС. /BBC/. Францын “шар хантаазтнууд” хөдөлгөөний идэвхтнүүд тэтгэвэр тэтгэмж, татварын тогтолцоог шударга болгох, иргэдийн санааг зовоож байгаа асуудлуудаар бүх нийтийн санал хураалт явуулахыг дахин шаардахаар бямба гарагт 53 дахь удаагаа жагслаа. Үүнээс гадна, “шар хантаазтнууд”-ын жагсаал өрнөж эхэлснээс хойш нэг жил өнгөрснийг тохиолдуулан жагссан байна. 282 мянган хүн оролцсон анхны эсэргүүцлийн жагсаал 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон билээ.
2001 өдөр