Мельбурн хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-01-14 12:31:40

МЕЛЬБУРН. /ABC/. Их хэмжээний түймрийн улмаас Австралийн Мельбурн хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ.


Телевизийн АВС сувгаар мэдээлснээр, агаарын бохирдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Мельбурнд гадаа усан сангууд ажиллахгүй байгаа бол Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид тоглолтуудаа цуцалсан байна. Үүнээс гадна, хотын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, мөн цонхоо нээхгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн зам дээр үзэгдэх орчин муу байгаа учраас онцгой сонор сэрэмжтэй байж, агааржуулагчаа ажиллуулахгүй байхыг жолооч нарт уриалсан байна.


Мельбурн хотын зарим дүүрэгт бохирдлын түвшин агаарын чанар хамгийн доогуур үзүүлэлттэй зарим хотынхаас давжээ.


Холбоотой мэдээ