БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-14 14:39:30

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ, АНУ-ын хооронд Вашингтон хотод энэ долоо хоногт гарын үсэг зурах худалдааны гэрээний эхний үе шатны хэлэлцээрт хоёр жилийн хугацаанд Америкийн дөрвөн салбараас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг Бээжинд үүрэг болгосон заалт оруулсан тухай “South China Morning Post” сонинд хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.


Тодруулбал, 75 тэрбум ам.долларын өртөг бүхий аж үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Хятадын тал мөн 50 тэрбум ам.доллароор эрчим хүчний эх үүсвэрүүд худалдан авах бол 40 тэрбум ам.долларыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлоход, 35-40 тэрбум ам.долларыг үйлчилгээний салбарт зарцуулах ёстой байна.


Уг хэлэлцээрт нэгдүгээр сарын 15-нд Цагаан ордны Зүүн танхимд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ нарын оролцоотойгоор, 200 орчим зочдыг байлцуулан гарын үсэг зурах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ