Борис Жонсон сонгуульд ялсны дараа анхны томилгоогоо хийжээ
ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон парламентын ээлжит бус сонгуульд ялсныхаа дараа анхны томилгоогоо хийжээ. Телевизийн "Sky News" сувгаар мэдээлснээр, Уэльсийн хэрэг эрхлэх сайдаар Консерватив намын гишүүн Стивен Хартыг томилсон бол Дижитал технологи, соёл, олон нийтийн хэвлэл мэдээлэл болон спортын сайдын албыг Ники Морган хашихаар болсон байна.
2018 өдөр