Нийтийн танхим “Brexit”-ийн гэрээг эцэслэн баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Sky News/. Их Британийн парламентын Нийтийн танхим тус улсыг Европын Холбооноос /ЕХ/ гаргах /Brexit/ тухай хэлэлцээрийн төслийг гурав дахь хэлэлцүүлгээрээ эцэслэн баталжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны санал болгосон уг гэрээг батлахыг 330 депутат дэмжсэн бол 231 нь эсэргүүцсэн байна.
Одоо хуулийн уг төслийг Лордуудын танхим хэлэлцэх ёстой бөгөөд Б.Жонсон “Brexit”-ийг эхлүүлэх үйл явцыг дахин хойшлуулахгүйн тулд баримт бичигт ямар нэг өөрчлөлт оруулахгүй байхыг тус танхимын гишүүдэд хандан уриалжээ. Энэхүү гэрээ ойрын долоо хоногт хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.