Нефтийн дундаж үнэ буурна гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-09 15:23:37

ВАШИНГТОН. /TASS/. Нефтийн дундаж үнэ 2020, 2021 онд нэг торх нь 59 ам.долларт хүрч буурна гэж Дэлхийн банкны шинжээчид таамаглаж байна.


Дэлхийн банкны ээлжит тайлан мэдээнд дурдсанаар, дамжуулах шинэ хоолой тавьж буйтай холбоотойгоор АНУ-ын нефтийн олборлолтын хэмжээ 2020 онд нэмэгдсээр байх төлөвтэй байгаа аж.


“АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны хурцадмал байдал цаашид намжвал" газрын тосны үнэ өсөж магадгүй” гэж шинжээчид үзэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, 2019 онд нэг торх нефтийн үнэ дунджаар 61 ам.доллар байсан нь "2018 оныхоос 10 хувиар, өмнөх урьдчилсан таамгаас 5 ам.доллароор бага байна". Нефтийн ханшид Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ шийдвэр, мөн Иран, Венесуэлтэй холбоотой “геополитикийн болон дотоодын янз бүрийн хүчин зүйл” нөлөөлжээ.


Харин Олон улсын валютын сангийн шинжээчдийн тооцоолсноор, нефтийн жилийн дундаж үнэ 2020 онд 57.94 ам.доллар болж буурна.


 


Холбоотой мэдээ