МҮХАҮТ-ын Их хурал эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн
төлөөллийн байгууллага Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
(МҮХАҮТ)-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд 10.30 цагт эхэллээ. Их хурлаар МҮХАҮТ-ын
өнгөрсөн дөрвөн жилийн тайланг хэлэлцэж, удирдах дээд байгууллагын үйл
ажиллагааг дүгнэн, тайлант хугацаанд хийсэн ажлыг үнэлж, ирэх жилүүдийн зорилтоо
тодорхойлох юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Танхимын бодлого, үйл
ажиллагааг үргэлжлүүлэн авч явах удирдлагыг сонгоно.
2314 өдөр