НИТХ-ын даргыг сонгох хурал түр завсарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-28 12:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 22-р хуралдаан өнөөдөр хуралдаж НИТХ-ын даргыг сонгохоор товлосон.

Гэвч нийслэлийн шинэ Засаг дарга С.Амарсайхан Төв цэвэрлэх байгууламжийг барих нээлтэд оролцож буй учир хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлалаа. Үүнийг НИТХ дахь АН-ын бүлгээс эсэргүүцэж, “Эхлээгүй хурал завсарлана гэж байхгүй. Энэ бол хурлын дэгийг зөрчиж байна. Эхлээд хуралдаанаа эхлүүлж завсарлага авч байгаа бол түүнийгээ албан ёсоор мэдэгдэх учиртай. Нийслэлийнхнээ үл хүндэтгэсэн, нийслэлийн удирдлагын үйл ажиллагааг тасалдуулсан ийм байдал давтагдсаар байгаад НИТХ дахь МАН-ын бүлэг, НИТХ уучлал гуйх ёстой” гэж АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдэгдээд байна.

НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг нэр дэвшүүлэх талаар МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ дахь МАН-ын бүлгээс өмнө нь шийдвэрлээд байгаа юм.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ