Нийслэлийн засаг даргыг тодруулах тооллогын комисс ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-26 18:21:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчдийг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 18.00 цагийн байдлаар нийслэлийн “Хангарьд” ордноо үргэлжилж байна.

Нэр дэвшигчдийг тодруулахаар санал хураах тооллогын комиссыг дөнгөж сая байгуулаад байна. 11.30 цагт эхэлсэн хуралдаан өнөөдрийн байдлаар НИТХ дахь АН-ын бүлгээс нэг, МАН-аас хоёр, нийтдээ гурван ч удаа завсарлаад байгаа юм. Хуулиар намын бүлгүүд хэдэн удаа завсарлага авах талаар нарийн заалт байхгүй аж.






Яг одоо НИТХ-ын тэргүүлэгчид санал хураалтыг шударга, дахиж хэл ам, маргаан гаргахгүйгээр явуулах талаар саналаа хэлцгээж байна. Энд санал  хураалтад хэвлэл мэдээллийнхэн болон нэр дэвшигчдийг өөрсдийг нь ажиглагчаар байлцуулан оролцуулья гэсэн санал давамгайлж байв. Гэвч дээрх саналд тооллогын комиссын дарга, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, "Нэр дэвшигчдийг санал хураалтад байлцуулах ёсгүй, тийм шаардлага ч байхгүй. Санал хураалтыг камераар хянаж байгаа" гэсэн хариу өгөв. Хуралдаан болон санал хураалтын үеэр НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн гар утсыг түр хугацаагаар буюу санал хураалт дуустал хураахаар болов.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ