Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун, болон зүүн өмнөд, Хэнтийн баруун өмнөд болон зүүн хэсэг Сүхбаатарын өмнөд , Дорнод аймгийн зүүн хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
2326 өдөр