Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-02-19 14:19:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж”  аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ.

Зөвлөмжийг  Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар хотын холбогдох газар болон ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий  сум, дүүрэгт хүргүүлэн хэрэгжилтийг хянаж, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг орон нутагт эрчимтэй, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна. Түүнчлэн зөвлөмжийн дагуу өөрсдийн аймаг, суманд түймрийн аюултай улирлын туршид зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан түймрээс хамгаалах орон нутгийн зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдлээ.



Холбоотой мэдээ