Дэлхийн ур чадварын тэмцээнд монгол залуус найман мэргэжлээр оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-02-16 15:47:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон политехник коллежид суралцагчдын мэргэжлийн ур чадвар жилээс жилд дээшилж байгаагийн нэг жишээ “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд манай залуучууд амжилттай оролцож тэргүүлж буй явдал юм

Тодруулбал, Дэлхийн ур чадварын 2015 болон 2017 оны олон улсын тэмцээнд монгол залуучууд амжилттай оролцож тэргүүлсэн юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд Барилгын политехникийн коллеж, Техник технологийн болон Хүнсний технологийн политехникийн коллеж, Ховд аймаг дахь “Хөгжил” политехникийн коллежид суралцагсад тогтмол амжилттай оролцож байна.

Энэ жилийн Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотноо болох бөгөөд энд Монгол Улс гурав дахь удаагаа, найман төрлийн мэргэжлээр оролцохоор бэлтгэж байгаа аж. Энэ нь мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийг дэмжих, нэр хүндийг нь өсгөх томоохон тэмцээн юм гэж ХНХЯ-ны Мэргэжлийн боловсролын сургалтын бодлогынн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа хэлж байна

Б.Болд

Холбоотой мэдээ