НИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-01 10:18:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын даргыг сонгох НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өчигдөр болов. Уг хуралдааны эцэст болсон санал хураалтаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намынхаа 29 төлөөлөгчийн 100 хувийн санал авч НИТХ-ын  даргаар сонгогдлоо.

Өчигдөр 22.20 цаг хүртэл үргэлжилсэн хуралдаанд АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан ч тус бүлгийн  11 төлөөлөгч хуралдаанд эцэстээ оролцоогүй юм. НИТХ-ын даргаар сонгогдсон Р.Дагва тамгаа хүлээж аваад,  “Би уг нь 4 хуудас илтгэл бэлтгэсэн юм. Гэвч цаг орой болсон байна. Бичсэн зүйлээ хэлэхээс илүүтэй хийж хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллана” гэсэн юм. НИТХ дахь МАН-ын бүлэг дараагийн даргаа сонгоно.

Холбоотой мэдээ