НИТХ дахь АН-ын бүлэг шүүхэд ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-01 16:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Бүлгийн дарга Ц.Баатархүү болон бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Л.Нарантуяа нар хэлэхдээ, “Сая гаруй хүний амьдрал буцалсан нийслэл хот сүүлийн 92 хоног удирдлагагүй явж ирлээ. Их хотыг удирдах НИТХ болон нийслэлийн засаг даргыг сонгох сонгууль их цаг авч, хамгийн гол нь иргэдийг төлөөлж буй хотын парламентын гишүүд бие даасан шийдвэр гаргах боломжгүй болж ирж буй”-д харамсаж буйгаа илэрхийлэв. 


Дээрх бүх байдалд сандал ширээний төлөө улайрсан НИТХ дахь МАН-ын бүлгийн цаг алдсан, эрх мэдлийн төлөө талцаж хуваалцсан байдал нөлөөлж байна гэж үзэж байгаагаа хэлж, “НИТХ-ын хуралдаан хуулийнхаа шугамаар, дэгийн дагуу явахгүй байгаа учир манай бүлэг шүүхэд хандаж байна. Ийм учраас бид өчигдөр болсон, НИТХ-ын даргыг сонгох XXII хуралдааныг орхин гарсан юм” гэв.

Б.Болд

Холбоотой мэдээ