УБ-Дарханы замын эхний шатны ажлыг 10 дугаар сард дуусган хүлээлгэн өгнө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын эхний шатны ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ нь АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. Харин хоёрдугаар шатны ажлыг Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (ЕСБХБ)-ны хөрөнгөөр тавьж байгаа юм. Тус чиглэлийн автозамыг 4 эгнээ болгох ажил хөрөнгө оруулалт нь бүрэн шийдэгдсэн тул барилгын ажлын төлөвлөгөөгөөр ирэх оны 10 дугаар сард дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөн, мөн 5 багцын хүрээнд ажлаа эхлүүлээд байгааг ЗТХЯ-ны Автозамын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа хэлж байна.
1411 өдөр