АПУ ХК 48.8 тэрбумын ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-16 16:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "АПУ" ХК нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэв. Тус компанийн ТУЗ энэ оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн дээрх хэмжээний ногдол ашгийг хувьцаа эзэмшигч нартаа олгохоор болжээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг энэ оны 9-р сарын 3-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг ирэх оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) дэхь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.


Холбоотой мэдээ