Нийслэлд инфляц 7.1 хувьд хүрч өсжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхойлдог инфляцийн түвшин нийслэлд энэ оны эхэнд 1.3 хувьтай байв. Гуравдугаар сарын 2 хувь, 5 дугаар сард 6.7 хувь болон нэмэгдэж, 6 дугаар сард 7.1 хувь болон өсжээ. Үүний 40 хувийг мах, шатахуун, хатуу түлш, машины үнийн өсөлт бүрдүүлж байгааг Монголбанкнаас мэдээлэв.
1407 өдөр