Орлогын албан татвар 2 дахин өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-18 11:48:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг энэ оны эхний 7 сарын байдлаар танилцуулав. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн хугацаанд 7.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Гэвч тэнцэл 831 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн орлого нэмэгдэхэд:

  • Орлогын албан татвар 2 дахин,
  • НӨАТ 36.9 хувь өссөн нь голлох нөлөөг үзүүлэв.

Төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (14 хувиар) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд урсгал зардал 1.5 (25.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин хөрөнгийн зардал 993 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 488.4 (33.0 хувиар) тэрбум төгрөгөөр  буурчээ.

Холбоотой мэдээ