Аймаг хоорондын автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-16 16:59:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд 95 чиглэлийн 1700 км автозамыг шинээр тавих болон засаж байна. Үүнээс зарим ажил санхүүжилт болон замын материалаас болж он дамжин хэрэгжихээр болжээ. Үүнд Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км зам, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км зам тавих ажлын санхүүжилт шийдэгдээгүй учир хойшлуулаад байгаа аж.

Манай улсын 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдож дууссан бол ирэх онд аймаг хоорондын болон хилийн боомтууд руу чиглэсэн автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж салбарын яамнаас мэдээлж байна. 

Үүнд Ховд-Улаангом чиглэлийн 164 км, Улиастай-Алтай чиглэлийн 194 км автозамын ажлыг төлөвлөжээ. Тус замуудын санхүүжилтийг АХБ болон улсын төсвөөс гаргах аж. Хэнтий аймгаас Ульхан чиглэлийн 73 км, Норовлингоос Ульхан боомт хүртэл 124 км, Дорнодын Хавирга боомт хүртэл мөн 124 км автозамын ажлыг 2022 онд эхлүүлэхээр зураг төслийг хийж дуусгаад байна. 




Холбоотой мэдээ