"Хөвсгөл хүнс", "Тээвэр дархан" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-13 17:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 796.323 ширхэг хувьцааг 216.5 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" (HHS+14.98%) болон "Тээвэр дархан" ХК (TEE+11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" (ADL-10.47%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL-10.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 26,749 нэгж эрхийг 5.5 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг үнэт цаасыг 12,000 ам.доллароор арилжлаа. ТOП-20 индекс 0.11 хувиар буурч, 33140.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,208,946,665,080.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ