Уламжлалт тоглоом наадгайн үзэсгэлэн гарна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагаан
сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын
уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг хоёрдугаар сарын нэгэнд
гаргана. Үзэсгэлэнд музейн сан
хөмрөгт хадгалагдаж буй эртний Сяньби, Уйгарын хаант улсын үеийн шавар,
шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг тоглоомын
олдворуудыг анх удаа дэлгэн үзүүлэх юм.
2335 өдөр