Дэлхийн номын сангийн шилдэг мэргэжилтний хөтөлбөрт монгол номын санч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-24 20:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч Олон Улсын номын сангийн холбоо болон Онлайн компьютер номын сангийн төв хамтран хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний төв номын сангийн номын санч М.Даваасүрэн шалгарсан байна. 

2001 оноос эхлэн хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрт оролцсоноор олон улсын шилдэг туршлагаас суралцах, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг дэлхийн экспертүүдийн тусламжтай гаргах боломж нээгддэг аж  Ийнхүү залуу номын санч М.Даваасүрэн дэлхийн номын сангийн шилдэг мэргэжилтний хөтөлбөрт багтлаа.

Холбоотой мэдээ