“Сар шинийн гоёл-2019” үзэсгэлэнд 45 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-25 15:53:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сар шинийн гоёл-2019” хэмээх үнэт ховор эдлэлийн  үзэсгэлэн худалдаа ес дэх жилдээ “Арт хаус” төвд нээгдээд байна.  Үзэсгэлэн худалдааг ирэх хоёрдугаар сарын 4-н хүртэл зохион байгуулна. 

Үзэсгэлэнд 100 гаруй шилмэл хөөрөг, зургаан сарын турш урласан, уран хийц бүхий 45 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга,  төрөл бүрийн эмээлүүд байгаа нь олны анхаарлыг татна. Тухайлахад, хүүхдийн болон эмэгтэй хүний гоёлын эмээлүүд байна. Жаргалын найман морьтой эмээлийг хийсэн уран дархчууд 13 дугаар зууны эзэнт гүрний үеийн монгол эмээлний загварыг сэргээн урлажээ. 19 дүгээр зууны хийцтэй хэт хутга, шүрэн, халтар манан хөөрөгнүүд, зэс, гуулин сав суулганууд нь  уламжлалт цагаан сарын үеэр ашиглах хэрэглэгдэхүүн болохоор юм гэж үзэж сонирхогчид ярьж байлаа. Монгол ахуйн соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн худалдаанд 10 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бүтээлийг сонирхуулж байна. 

Холбоотой мэдээ