" Говь" ХК-ийнхан гамшигт үзэгдэлтэй тэмцэх дадлага сургууль хийв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс "Говь'" ХК-д гамшиг, аюулт үзэгдлийн үед ажиллах штабын дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
2332 өдөр