183@montsame.mn
2024-03-29 16:52:05
Амралтын өдрөөр иргэдийг аюулгүй байдалдаа анхаарахыг ОБЕГ-аас анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын арга хэмжээ үргэлжилсээээр байгаа ч яг он солигдох мөчид хувь хүн, байгууллага, хүүхэд залуус галт тоглоом, гар дээрээс цацардаг хэрэгслээр наадах явдал гардаг. Тиймээс  НОБГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, НМХГ-ын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдэд байнга анхааруулга өгсөөр байна.   
2285 өдөр