ЦЕГ-ын дэргэд Нэг цэгийн үйлчилгээний төв ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-25 12:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ НҮБ-ын Хүн амын сантай хамтран Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулав.
Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нарт "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагч нараас анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг ашиглах нь" сэдэвт сургалт зохион байгуулсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг цагдаагийн алба хаагчид ашигласнаар хүчирхийллийн түүх, хохирогч болон хүчирхийлэл үйлдэгч этгээдийн мэдээллийг хамгийн богино хугацаанд олж авах, улмаар хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой, зөв зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна гэх мэдээг ЦЕГ-ын ХМТ-өөс өглөө.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ