Гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2017-12-18 16:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/ НОБГ-аас шинэ жилийн баярын үеэр тохиолдож болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, гал түймэрт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шийдвэр гаргав.
Энэ эрчимжилтийн үеэр цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэх, гэр хорооллын хороодод өдөрлөг зохион юм. Ялангуяа гэр хорооллуудад үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан айл өрхөд газар дээр нь зөвлөмж өгч  анхааруулга сануулга гардуулна. Түүнчлэн бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхисноос болон хог, хогийн сувагт гал гарснаас үүдэн иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдлийн талаар айл өрх, иргэдэд болон Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагад зөвлөмж анхааруулга өгч, яриа таниулга хийнэ гэж НОБГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ