11 аймагт 16 машин олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-19 14:44:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олгох болсны дагуу аймгуудад автомашин хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Уг ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцож, аймгуудын төлөөлөлд автомашины түлхүүрийг гардуулан өгч аян замд нь үдлээ. Төрийн үйлчилгээг орон нутатг шуурхай хүргэх зорилгоор 11 аймагт нийт 16 автомашиныг олголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ