"Шинэ жил-Эргүүл шалгалт" үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-22 10:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газраас өдөр бүр гурван  ээлжээр хичээллэдэг ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчныг аюулгүй бүс болгох ажлын хүрээнд “Сургууль-Аюулгүй орчин” арга хэмжээ зохион байгууллаа. Энэ хугацаанд алба хаагчдаас гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэж, 3 гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, амиа хорлохыг завдсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоосон байна гэж уг ажлын тайланд дурдсан байна. Ийнхүү цагдаагийн нэмэлт эргүүлийг шинэ жил дуустал үргэлжлүүлэх юм.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ