Авлигад холбогдсон цагдаагийн ажилтнуудыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-20 16:22:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-т шалгагдаж буй хэргийн дотор албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн 4 албан хаагчийн хэрэг анхаарал татаж эхэллээ. Тангаргаа зөрчсөн цагдаагийн  ахлах мөрдөгч Б, А, О, Б нарыг Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хэргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан, албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан , албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогдоод байгаа юм байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ