Метронд зодолдсон монгол залуусыг Токиогийн цагдаа нар саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-05 11:27:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотын метронд зорчиж явсан хоёр эрэгтэй нэгнийгээ зодож буй дүрс бичлэг Японы цахим сүлжээнд өнгөрсөн амралтын өдрөөр тарж, хэрэг таригсад нь монгол залуус болохыг  тогтоосон байна. Энэ явдлаас болж метроны хөдөлгөөн таван минут гаруй хугацаанд саатжээ. Метронд зопдолдсон монгол иргэдийг цагдаа нар саатуулан, шалгаж байгаа талаар талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ