Байгаль орчны чиглэлээр авах арга хэмжээний тухай албан даалгавар гарчээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хуш модны самрыг болц гүйцэхээс өмнө хууль бусаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авахаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлал ихэссэнтэй холбогдуулан төвлөрсөн хог хаягдлыг татан зайлуулах ажлуудыг хэрэгжүүлж ажиллах тухай заасан албан даалгаврыг өчигдөр гаргажээ. Албан даалгаврыг бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт хүргүүлжээ.
2893 өдөр