Архангай аймаг нөөцдөө бэлтгэх өвсний 25 орчим хувийг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-18 21:46:04
Архангай /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэлийг хангуулах Засгийн газрын 186 тоот тогтоол, үүнтэй холбогдуулж Архангай аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд энэ өвлийн бэлтгэлд нийт 85.0 мянган тн өвс, 2.3 мянган тн тэжээл, харин аймгийн өвс, тэжээлийн нөөцөд 450 тн өвс, 100 тн тэжээл, сумдын нөөцөд 1900 тн өвс, 570 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Энэ сарын 18-ны байдлаар аймгийн нөөцөд 450 тн өвс бэлтгэхээс 110.8 тн өвс бэлтгэн 25 орчим хувийг бэлтгэсэн байна. Сумдын нөөцөд 290.5 тн өвс, 26.5 тн тэжээл нөөцлөөд байгаа тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна. Харин малчид 25489.9 тн өвс, 250.2 тн гар тэжээл, 4 тн дарш, 11 тн давс бэлтгэжээ.

Өвлийн бэлтгэлийг ирэх аравдугаар сарын 15 гэхэд дуусгах юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ