“Залуучуудын өдөрлөг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-17 11:48:30
Архангай \МОНЦАМЭ\.  Архангай аймагт залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран “Залуучуудын өдөрлөг”-ийг Бөхбилэгтийн цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт сургуулиудын ахлах ангийн сурагчид болоод оюутан, залуус гээд 300 гаруй залуус өдөрлөг идэвхтэй оролцжээ.

Энэхүү өдөрлөгийг залуусыг архи тамхигүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалж, мөн 2018 оныг залуусын жил болгох, тэднийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор явуулсан байна.

“Залуучуудын өдөрлөг”-ийн үеэр залуусын дунд 3-ын эсрэг 3 сагсанбөмбөгийн тэмцээн, реп дууны уралдаан, АХА танин мэдэхүйн тэмцээн зэргийг явуулж, нэг бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээгээ жил бүр хийхээр төлөвлөсөн байна.
 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ