Архангайд ургац хураалт 3.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-15 19:08:56
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймаг энэ онд төмс 479,6 га талбайгаас 3090 тн, хүнсний ногоо 171,9 га талбайгаас 1042 тн ургацыг хураан авахаар байгаа.

Мөн 1834 га талбайд ногоон тэжээл тариалсан бөгөөд буудайн талбайгаас тэжээлд шилжсэн 2610 га талбайг нэмж нийт 4444 га талбайгаас 15,5 мянган тн ногоон тэжээл хураан авахаар урьдчилсан дүн гарсан.

Энэ сарын 15-ны байдлаар 179 га талбайд хураалт хийж 120 тн үр тариа, 140 тн төмс, 105 тн хүнсний ногоо хураан авчээ.

Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 3.5 хувьтай явж байгаа бөгөөд тэжээл болон тосны таримлын хураалтын ажил эхлээгүй байна.

Ургац хураалтын ажилд ялангуяа төмс хүнсний ногоо хураалтад “Архангай" МСҮТ-ийн оюутнууд ажиллаж, намрын ажилд тусалж байна.   

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ