Эргэн төлөлт хангалтгүйгээс зээлийн хэмжээ 200 сая төгрөгөөр танагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-19 19:27:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтыг ХХААГ хийх юм. Тус аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 300 сая төгрөг хуваарилжээ. Урд жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас жилд 500 сая төгрөгийн зээлийг олгож байсан хэдий ч эргэн төлөлт хангалтгүйгээс ийнхүү хэмжээ нь багассан байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд ирсэн төслүүдээс Архангай аймагт хөгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлд нийцсэн, орон нутгийн түүхий эдийн нөөц боломж, иргэдийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн нөхцөлийг харгалзан зээл олгох юм байна.

Өмнө жилүүдэд модон эдлэл, гар урлал, блок үйлдвэрлэл, талх нарийн боов, оёдол гэх мэтчилэн жижиг дунд зээлийг дэмжиж олгож байжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ