Эргүүл шалгалтаар 28 тарвага хураан авч устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Засаг дарга хоёр жил тарвага агнахыг хориглосон захирамж гаргасан. Энэ захирамжийн биелэлтийг хэрэгжүүлж ажиллах аймгийн Засаг даргын 8 сарын 30-ны өдрийн а/375 тоот захирамжаар томилогдсон хяналт шалгалтын багийнхан Цагаан давааны постод ажиллаж байхдаа суудлын жижиг тээврийн хэрэгслээс тарваганы тулам 27, бүтэн тарвага 1, нийт 28 ширхэг тарвагыг хураажээ.
Эдгээр тарвагыг аймгийн ЗӨСТөвийн лабораторт шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч, эсрэг төрөгч илрээгүй байна.
Хяналт шалгалтаар хураагдсан 28 тарвагагыг анхан шатны бүртгэл маягтын дугаарт бүртгэн шинжилж, ЭМС-ын 2017 оны 161 тоот тушаалын “Зоонозын халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”-ын дагуу энэ сарын 11-ний өдөр тусгай зориулалтын нүхэнд хийж устгажээ. Тарвагыг устгахдаа аймгийн Прокурор, МХГазрын байгаль орчны улсын байцаагч, БОАЖГазрын байгаль орчны байцаагч нарыг байлцуулсан байна.

Б.Гэрэлт-Од