Хэнтий аймаг энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зохион байгуулах хороог томиллоо. Тус хорооны бүрэлдэхүүнд даргаар нь аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, нарийн бичгээр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ, гишүүдээр нь тус аймгийн агентлаг, хэлтэс, газрын 18 дарга томилогджээ.
2278 өдөр