Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-07 10:36:42

Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Өглөө Чингисийн талбайд хууль хүчний байгууллагынхан жагсаж, Ерөнхий сайдыг угтан авсны дараа тус аймгийн ЗДТГ-т төрийн байгууллага, агентлаг хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ.

Харин одоо Хан Хэнтий чуулгад иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн удирдлага, иргэдтэй хийж буй уулзалтаа Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж эхлүүллээ. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ