Малыг халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг 103,4 хувиар биелүүлжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт малыг халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 587,3 мянган толгой мал хамруулж төлөвлөгөөт арга хэмжээгээ 103,4 хувиар биелүүлсэн байна.
Орон нутагт голлон гардаг зургаан төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 585,4 мянган толгой мал хамруулахаас 587,3 мянган толгой мал хамруулаад байна.
2305 өдөр