Сургууль завсардсан 62 хүүхэд ерөнхий боловсрол эзэмшихээр суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-28 14:23:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Насан туршийн боловсрол төв энэ хичээлийн жилдээ сургууль завсардсан 62 хүүхдийг ерөнхий боловсрол олгохоор суралцуулж байна. Дээрх хүүхдүүдийн 14 нь бага боловсрол, 48 нь суурь боловсрол эзэмшихээр суралцаж байгаа ажээ. Тэдний 10 нь энэ хичээлийн жилдээ есдүгээр ангиа төгсөх юм байна. 
2012 оноос хойш дүйцүүлэн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан 83 хүүхэд есдүгээр анги төгссөн бөгөөд тэдний 27 нь коллежид элсэн суралцсан байдаг аж. 
Насан туршийн боловсролын төвөөс ерөнхий боловсрол олгохоор долоон ажилтан аймгийн төвд ажиллаж байдаг бол сумдын ерөнхий боловсролын сургууль бүрийг түшиглэн 15 багш сургуулиас завсардсан хүүхдүүдэд боловсрол олгохоор ажиллаж байдаг юм байна. 
Энэ хичээлийн жилд суралцаж байгаа 62 хүүхдийн 24 нь эмэгтэй бусад нь эрэгтэй хүүхдүүд байгаа аж. 
Д.Мишигсүрэн
 
Холбоотой мэдээ