Хуурайшилттай холбоотой хөрсний халдвар дэгдэх магадлалтайг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Энэ жилийн тухайд мал ихээр хорогдсон, газрын хөрсний хуурайшилттай холбоотой хөрсний халдвар дэгдэх магдлал өндөр байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Ш.Пүрэвхүү аймгийн газар тариалан эрхлэгчдийн болон аймгийн залуу малчдын зөвлөлгөөний үеэр тариаланч, малчдад удаа дараа анхаарууллаа.
Учир нь өнгөрсөн зун, намрын гантай хэт хуурайшилт өвсний гарц тааруу байсан нөгөө талаар өвлийн цочир хүйтрэлийн улмаас тус аймгийн олон суманд мал ихээр хорогдсон. Эдгээр үхэж хорогдсон малын сэг зэмийг устгаж, хөрсийг ариутгал хийж цэвэрлээгүй орхисноос үүдэлтэй хөрсний халдварт өвчин эмгэг тархах магдалалтай. Хөрсний халдвар нь халдварт өвчний эмгэг төрүүлэгчдийг дамжуулах арга замтай маш нягт холбоотой байдаг. Тиймээс нэг ижил бичил биетэн, жишээ нь нэг боом эсвэл галзуу өвчний тохиолдлын шинж тэмдэг нь байгаль дээр янз бүрийн микро элемент, өвчин үүсгэгч тээж, халдвар тархаадаг байна.
Энэ он гарсаар Ховд аймгийн Булган, Мөст, Ховд, Үенч сумуудад галзуу өвчин удаа дараалан оношлогдож байгаа учир малчид мал сүргээ элдэв халдвараас сэргийлэхийн тулд хорогдсон малын сэг зэм устгаж цэвэрлэх, хашаа хороогоо халдваргүйтгэх ажлыг малын эмчийн заавар зөвлөлгөөгөөр үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа ажээ.
Ховд аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний 54 нэгжид малын их эмч 39, малын бага эмч 19, мал зүйч 3 нийт 61 малын эмч, мал зүйч, 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт 16 малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн тус тус ажиллаж байна.
Нэг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 74,6 мянган толгой мал, нэг малын эмчид 66,1 мянган толгой мал тус тус ноогдож 3,4 сая гаруй мал сүргийн эрүүл мэндийг хамгаалан элдэв өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж цаашид түүнтэй тэмцэх бодлого боловсруулан ажиллаж байна.
Энэ онд энгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 176,5 мянган толгой бод, 1228,5 мянган толгой бог нийт 1405.0 мянган толгой малыг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаас Шөвөг яр, Колибактериоз, Галзуу, ДХХ, Сахуу, Цусан халдварт, Боом, Сохор догол зэрэг өвчний дархлаажуулалт 40,2 хувьтай хийгдэж байна.
Мялзан өвчний дархлаажуулалтыг тус аймгийн 17 сумын 1,3 сая толгой бог малын төл тарихаар төлөвлөн уг арга хэмжээнд шаардагдах вакцины захиалгыг холбогдох байгууллагаадад хүргүүлэн бэлтгэл ажил хангаад байна.
'Малын эрүүл мэнд'' үндэсний хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд мөн “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсанаар мал, амьтны гоц халдварт өвчинтэй гарсных нь дараа тэмцэх бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрхзүйн цогц зохицуулалт бий болж байгаа юм.

А.Бямбасүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days