ХОВД: Наадмын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-10 13:16:05

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж байна. 

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.


Энэ үеэр ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлч, ардын авьяастнууд урлагийн тоглолт сонирхуулж, олон угсаатны өв соёл, түүхэн уламжлалыг сурталчлав.
    

Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд аймгийн баяр наадам Ховд хотыг үүсгэн байгуулсны түүхт 340 жилийн ойн үйл ажиллагаатай уялдаж байгаагаараа онцлог юм. 

 

 

Related news